10 ДАХЬ УДААГИЙН ЯПОН КИНОНЫ ӨДРҮҮД (1 сарын 18~20 өдрүүдэд)

2017/1/11
    1 сарын 18 (Лха)-аас 20 (Ба)-ныг хүртэл 3 өдрийн турш Тэнгис кинотеатрт "10 дахь удаагийн япон киноны өдрүүд" арга хэмжээ зохион байгуулагдана. Энэ жил Японы хүнс үйлдвэрлэлийн ажлын талбарыг сэдвээ болгосон доорх 5 бүтээлийг үзүүлэхийн зэрэгцээ дэлхийд алдартай Макото Шинкай найруулагчийн анимэ бүтээлийг толилуулах болно. Киноны тасалбар үнэ төлбөргүй ба эхэнд ирсэн 200 хүн үзэх боломжтой.Та бүхнийг япон киногоор дамжуулан Японы хоолны соёлтой танилцахыг урьж байна. 
Хэзээ: 1 сарын 18-аас 20-ны өдрүүдэд, өдөр бүр15:00, 18:00 цагаас  (өдөрт 2 кино)
Хаана: Тэнгис кинотеатр 
Тасалбар: Үнэ төлбөргүй 
Зохион байгуулагч: Японы Элчин сайдын яам, Япон сан 
Хамтран зохион байгуулагч: Тэнгис кинотеатр 
Дэмжигч: Totoya Dining、SUSHI HERO
       
Хөтөлбөр: 
 1 сарын 18 (Лхагва):
15:00  Тусгай үзвэр - Макото Шинкай найруулагчийнбүтээл:Үгсийн Цэцэрлэгт (2013 он, 54 мин) 
18:00  Үүргийн Гэгээ (2006 он, 120 мин)
  1 сарын 19 (Пүрэв):
15:00  КАРА АГЭ USA (2014 он, 95 мин) 
18:00  Яндашгүй Далай (2014 он, 84 мин) 
 1 сарын 20 (Баасан):
15:00  Мөнгөн Халбага (2014 он, 111 мин)
18:00  Усан Үзэмийн Нулимс (2014 он, 117 мин)