Элчин сайд Т.Шимизү хичээлийн шинэ байрандаа орсон Наран сургуулиар зочиллоо

2016/12/8
naran1


Наран сургууль нь байгуулагдаад 14 дэх жилтэйгээ золгож байгаа япон хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургууль бөгөөд Элчин сайд Т.Шимизү энэ оны 5 дугаар сард нүүж орсон хичээлийн шинэ байраар нь зочиллоо. Тус сургуульд цэцэрлэгийн хүүхдүүдээс авахуулаад ахлах сургуулийн 3 дугаар ангийн сурагчид хүртэл нийт 250 хүүхэд сурч хүмүүждэг ба япон хэлний түвшин тогтоох N1 шалгалтыг өгч тэнцсэн сурагч энэхүү сургуульд суралцдаг юм. Наран сургууль нь Монгол-Японы харилцааг дэмжих “Түншийн холбоо” нийгэмлэгийн гишүүн байгууллага бөгөөд тус нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр Айчи мужийн Тоёоока хот болон Шизүока мужийн Шимада хотуудад айлчлах хөтөлбөрт хамрагдаад байна.

naran2


Элчин сайд Т.Шимизүг зочлон очиход хүүхдүүд өөрсдийн сурсан япон дууг дуулж сонирхуулсан бөгөөд ахлах ангийн сурагчид сонирхсон асуултууддаа хариулт авах гэх мэтээр цагийг сонирхолтой өнгөрүүллээ.

naran3

(зүүн гар талаас: Монгол-Японы харилцааг дэмжих нийгэмлэгийн гүйцэтгэх захирал С.Дэмбэрэл, Элчин сайд Т.Шимизү, Элчин сайдын яамны нарийн бичгийн дарга А.Накао нар тус сургуулийн захирал Г.Цэцэгжаргалын хамт )



naran4