Элчин сайд Т.Шимизү Батлан хамгаалахын их сургуульд лекц уншив
2016/12/8
12 дугаар сарын 6-ны өдөр Элчин сайд Т.Шимизү Батлан хамгаалахын их сургуульд “Япон, Монголын харилцаа” сэдвээр лекц уншив. Лекцэнд захирал, хошууч генерал Я.Чойжамц, сургалт хариуцсан дэд захирал, хурандаа П.Жаргалан болон тус их сургуулийн удирдлага, батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн холбогдох хүмүүс болон зарим сонирхсон сонсогчид оролцов.
Элчин сайд Т.Шимизү Япон, Монголын батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагаа болоод хоёр орны харилцааны түүхийн талаар ярихдаа өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралын туршлагаасаа мөн хуваалцав. Мөн идэвхтэй асуулт, хариулт өрнөж тун ач холбогдолтой болж өнгөрлөө.
Лекц уншсаны дараа Батлан хамгаалах яаманд Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Элчин сайд Т.Шимизүг хоёр орны батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагааны хөгжилд хувь нэмрээ оруулсан хэмээн үзэж Батлан хамгаалахын сайдын тушаалаар цэргийн хамтын ажиллагааны медалиар шагнав.