2016 оны санхүүгийн жилийн “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ
2016/12/12
12 дугаар сарын 6-ны өдөр, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү болон холбогдох аймгийн Засаг дарга нар Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр (*1)”-ийн хүрээнд хэрэгжүүлэх доорхи 3 төслийн гэрээнд тус тус гарын үсэг зурлаа.
1. “Дархан-Уул аймгийн Хонгор сумын 14-р сургуулийн дотуур байрны их засварын төсөл”
Тусламжийн хэмжээ: 74,871 ам.доллар
Хүлээн авагч байгууллага: Дархан-Уул аймаг
2. “Завхан аймгийн Түдэвтэй сумын сургуулийн дотуур байрны засварын төсөл” Тусламжийн хэмжээ: 65,193 ам.доллар
Хүлээн авагч байгууллага: Завхан аймаг
3. “Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р цэцэрлэгийн засварын төсөл” Тусламжийн хэмжээ: 66,434 ам.доллар
Хүлээн авагч байгууллага: Дундговь аймаг
Ёслолын үеэр Элчин Сайд Т.Шимизү хэлэхдээ “Энэ удаа гарын үсэг зурсан 3 төсөл бүгд боловсролын байгууллагын барилга байгууламжийн засварын төслүүд юм. Миний бие дипломатч хүний хувиар олон жилийн турш Монгол улстай холбоотой ажиллаж ирсэн ба Монгол улсын боловсролыг дэмжихэд гар бие оролцож байсныг минь Та бүхэн өндрөөр үнэлдэгт баяртай байна. Эцэст нь Та бүхэнд “Монголчууддаа Баярлалаа гэж хэлэхийг хүсч байна.” хэмээв.
Монгол Улсын ерөнхийлөгч асан П.Очирбат хэлсэн үгэндээ “Өвсний үндэс хөтөлбөр нь томоохон хэмжээний санхүүгийн тусламж биш мэт боловч, энэ нь ялангуяа боловсролын салбарт чухал хувь нэмрээ оруулдаг билээ. Мөн алслагдмал нутгуудад ч “Өвсний үндэс” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаад гүнээ талархаж байгаагаа илэрхийлье.” хэмээв.
Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат хэлэхдээ “Дархан-Уул аймаг нь 4 сумтай бөгөөд сүүлийн 5 жилд “Өвсний үндэс” хөтөлбөрөөр бүх сумдад энэ төсөл шиг хэрэгжсэн. Монголын эдийн засгийн байдал хүнд байгаа энэ үед, боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж байгаад талархал илэрхийлье.” хэмээв.
2016 оны Японы санхүүгийн жилд “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлээд байгаа төслийн тоо 18, нийт дүн 1,383,902 ам.доллар буюу 2,755,983,512 төгрөг болж байна. Мөн, “Өвсний үндэс” хөтөлбөр нь Монгол улсад хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 332 сумаас 208 суманд хэрэгжээд байна.
Япон улсын Засгийн газар нь Монгол улсын боловсрол болон нийгмийн салбарт тулгамдаж буй олон асуудлыг бодит хэрэгцээнд нь тулгуурлан түргэн шуурхай шийдвэрлэхийн тулд цаашид ч “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн бүхий л боломжийг ашиглаж хамтран ажиллахын зэрэгцээ Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг зорих болно.
(*1) Япон улсын Засгийн газраас 1990 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр” нь хөгжиж буй орнуудын орон нутгийн засаг захиргаа болон боловсрол, эрүүл мэндийн байгууллагууд гардан хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Тухайн орон нутгийн ард иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан хэрэгжүүлдэг уг төслийн үр ашгийг иргэд шууд хүртэх давуу талтай бөгөөд Япон улсын дипломат төлөөлөгчийн газар санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд голлох үүргийг гүйцэтгэдэг.

Ёслолын арга хэмжээнд оролцсон Монгол Улсын ерөнхийлөгч асан П.Очирбат,
аймгийн Засаг дарга нар болон Элчин сайд Т.Шимизү
Элчин сайд Т.Шимизү болон Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат нар
гарын үсэг зурсны дараа
Элчин сайд Т.Шимизү болон Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан нар
гарын үсэг зурсны дараа
Элчин сайд Т.Шимизү болон Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ нар
гарын үсэг зурсны дараа