Элчин Сайд Т.Шимизү Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль дээр лекц уншлаа

2016/12/7
   2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Элчин Сайд Т.Шимизү Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль дээр "Монгол, Японы харилцаа - Өнгөрсөн, эдүгээ ба ирээдүй өөд" сэдвээр лекц уншлаа.

   Тус лекцийг нийт 360 орчим оюутан залуус болон багш сурган хүмүүжүүлэгчид хүрэлцэн ирж сонссон бөгөөд Элчин Сайд Т.Шимизү Их Монгол улсын үед Японд хийсэн аян дайнаас авахуулаад хоёр орны түүх, улс төр, эдийн засгийн харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаа болон ард түмнийх нь онцлог ялгаа, ялангуяа анагаахын салбарт хийж бүтээсэн ажил амжилт болон одоогоор хэрэгжиж буй хамтын ажиллагааны тухай гэх мэт олон талт сэдвээр илтгэл тавив. Лекцийн дараа сонсогчдын зүгээс “өнөөг хүртэлх Япон улсын тусламжийн талаарх ойлголтоо гүнзгийрүүлж чадсан маш үр өгөөжтэй лекц байлаа” гэх сэтгэгдлүүд олон байсан ба Элчин сайд Т.Шимизүгийн зүгээс япон хэл болон гадаад хэлэнд суралцаж, цаашид гадаадад суралцахыг эрмэлзэхийн чухлыг оюутан залууст захилаа.