Элчин Сайд Т.Шимизү Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагийн Найрамдал хамтын ажиллагааны дээд шагнал “Найрамдлын Алтан-Од” одонгоор шагнуулав

2016/12/2
Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджавын хамт
11 дүгээр сарын 28-ны өдөр Элчин сайд Т.Шимизүд Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагийн Ерөнхийлөгч Д.Загджав (УИХ-ын гишүүн асан, УИХ дахь Монгол, Ази номхон далайн бүс нутгийн орнуудын Парламентын бүлгийн дарга асан) тус байгууллагын дээд шагнал болох “Найрамдлын Алтан-од” одонг гардуулав.
Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллага нь 1958 онд байгуулагдсан бөгөөд Социалист нийгмийн тэр үеийн төрийн байгууллагын хувьд Япон, Монголын найрамдалт харилцааг хөгжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэж байсан юм. Элчин сайд Т.Шимизүгийн хоёр орны найрамдалт харилцааг өргөжүүлэх, иргэд хоорондын харилцаа, харилцан ойлголцол болон харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн найрамдалт, хамтын ажиллагааны дээд шагнал болох “Найрамдлын Алтан-Од” одонгоор шагнав.

Тус байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав “Монгол, Япон хоёр улс энх тайвныг эрхэмлэгч орны хувьд найрамдалт харилцааг бий болгон хөгжүүлэх үүднээс монгол хэлээр чөлөөтэй ярьж, монголчуудад ахан дүүсийн сэтгэлээр ханддаг Шимизү сайдын оруулсан хувь нэмэр маш их бөгөөд тус байгууллага төдийгүй Монголын ард түмэн бүгд гүнээ талархдаг билээ. Монгол улс ардчилал руу шилжих шилжилтийн хүнд хэцүү цагт Япон улс манлайлан Монгол улсад хандивлагч орнуудын уулзалтыг зохион байгуулж 130 сая орчим ам.долларын тусламж үзүүлэхийн хамт автобус нийлүүлснээр нийтийн тээврийн үйлчилгээ сэргэсэн. Мөн Япон улсын Элчин сайдын яамнаас хэрэгжүүлдэг “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд маш олон тооны тусламжийг үзүүлсээр асар их зүйл хийж бүтээсэн” хэмээн өгүүлэв. Элчин сайд Т.Шимизү “Социализмынн үеэс эхлэн төрийн тогтолцооноос үл хамааран Япон болон бусад улс орнуудтай энх тайван, найрамдалт харилцааг хөгжүүлж ирсэн нэр хүндтэй байгууллагаас 40-өөд жилийн турш Япон, Монголын харилцаатай холбоотой явж ирснийг минь өндрөөр үнэлсэнд туйлын их баяртай байна хэмээн өгүүлээд удахгүй нутаг буцах гэж байгаа хэдий ч Япон, Монгол хоёр орны харилцааг хөгжүүлэхэд цаашид ч өөрийн чадлаараа зүтгэх болно” хэмээв.
Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Түмэндэмбэрэл (баруун гар талаас 2 дахь) болон тус байгууллагын холбогдох албаны хүмүүсийн хамт