Японы виз мэдүүлгийн төв, шинэ байр
2025/8/15

Японы виз мэдүүлгийн төв 8 дугаар сарын 4-ний өдөр шинэ байранд шилжин орлоо. Ингэснээр визний мэдүүлэг хүлээн авах хэсэг болон хүлээлгийн танхимын зай талбай илүү багтаамж сайтай болж, виз мэдүүлэгчид илүү ая тухтай орчинд үйлчилгээ авах боломжтой боллоо.
Элчин сайдын яамны төлөөлөл виз мэдүүлгийн төвийн шинэ байртай танилцах үеэр тус төвийн захирал шинэ байранд нүүж орсны дараах өөрчлөлт болон сайжирсан зүйлсийн талаар мэдээлэл өгч, виз мэдүүлэгчдийг хүлээн авах тогтолцооны талаар танилцууллаа.
Японы Элчин сайдын яам нь цаашид ч виз мэдүүлэгчдийн тоог нэмэгдүүлэх тал дээр тус төвтэй хамтран ажиллах болно.