Элчин сайд М.Игавахара Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхав (Монгол Улсад нүүрлээд буй зудын эсрэг тусламжийн талаар)

2024/3/25
1
2
 3 дугаар сарын 25-ны өдөр Элчин сайд М.Игавахара Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхаж, Монгол Улсад нүүрлээд буй зудын гамшгийг даван туулахад зориулж Япон Улсын Засгийн газраас дулаан бүтээлэг, усны нөөцийн сав, цахилгаан үүсгүүр зэргийг олгох яаралтай тусламж үзүүлэхээр шийдвэрлэснийг мэдэгдэв.
 
 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Засгийн газраас үзүүлж буй тус хүмүүнлэгийн тусламжид Монгол Улсын Засгийн газар болоод ард иргэдийн өмнөөс гүнээ талархаж буйгаа илэрхийлэв.
  
 *3 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Засгийн газраас гаргасан хүсэлтийн дагуу Япон Улсын Засгийн газар зудын гамшиг, хүндрэлийг даван туулахад зориулж “ЖАЙКА” Японы Олон Улсын Байгууллагаар дамжуулан яаралтай тусламжийн барааг (дулаан бүтээлэг, усны нөөцийн сав, цахилгаан үүсгүүр зэрэг) олгохоор шийдвэрлэсэн юм.
 Ийнхүү Япон Улс найрамдалт харилцаатай Монгол орны зудын гамшигт өртсөн ард иргэдэд зориулан хүмүүнлэгийн үүднээс яаралтай тусламж үзүүлэхээр боллоо.