Монгол Улсад тохиолдсон зудын гамшиг, хүндрэлийг даван туулахад зориулсан яаралтай тусламжийн барааг хүлээлгэн өгөв

2024/3/25
1 Яаралтай тусламжийн бараа
2 Яаралтай тусламжийн барааг хүлээлгэн өгөв
 Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад тохиолдсон зудын гамшиг, хүндрэлийг даван туулахад зориулж яаралтай тусламжийн барааг Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өгөв.
 3 дугаар сарын 25-ны өдөр, зудын гамшиг, хүндрэлийг даван туулахад зориулсан тусламжийн бараа Улаанбаатар хотод тээвэрлэгдэн ирсэн бөгөөд тус тусламжийн барааг хүлээлгэн өгөх арга хэмжээ Онцгой байдлын ерөнхий газарт зохион байгуулагдав. Тус арга хэмжээнд Монголын талаас Улсын онцгой комиссийн нарийн бичгийн дарга Т.Баярхүү, ОБЕГ-н дэд дарга Б.Ууганбаяр, Японы талаас Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахара, “ЖАЙКА”-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дэд дарга Т.Ёшимүра нар оролцов. 
 Элчин сайд М.Игавахара, тус арга хэмжээнд оролцохдоо “Зудын улмаас мал сүрэг их хэмжээгээр хорогдож, малчин иргэдэд хохирол учирсанд туйлын их харамсаж буйгаа илэрхийлэхийн хамт зудын хохирлын хэмжээ улам нэмэгдэхээс сэргийлэн Япон Улсын Засгийн газраас олгож буй яаралтай тусламжийн бараа, материал нь малчин иргэдэд ихээхэн тус нэмэр болно гэдэгт найдаж байна. Мөн шинээр төллөх төл мал хаврыг өнтэй даван туулж, зудын гамшигт өртсөн малчин иргэд аль болох хурдан хэвийн амьдралдаа эргэн орохыг чин сэтгэлээсээ хүсэж байна” хэмээн онцлов.
 Япон Улсын зүгээс олгосон дулаан бүтээлэг, усны нөөцийн сав, цахилгаан үүсгүүр, дамартай уртасгагч зэргийг Монгол Улсын холбогдох албаны зүгээс зудын гамшигт өртсөн малчин иргэдэд олгох болно.
3 Дурсгалын зураг