Завхан аймаг дахь “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”
2021/3/25
3 дугаар сарын 22-ны өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал нар цахим уулзалт хийн Япон улсын Засгийн газрын 2020 оны Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Завхан аймгийн Их-Уул сумын цэцэрлэгийн засварын төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурав.
Засаг дарга Д.Түвшинжаргал уг төслөөр Их-Уул сумын боловсролын орчин нөхцөл сайжирч байгаад аймгийн иргэдийг төлөөлж, Японы ард түмэн болон Япон улсын Засгийн газарт талархлаа илэрхийлэв.
Энэ удаа Завхан аймгийн Их-Уул сумын цэцэрлэгийн дээвэр, гадна дотор засал, цахилгаан шугам, халаалтын болон агааржуулалтын систем зэргийг сургуулийн өмнөх боловсролын байгууллагын барилгын стандартын дагуу засварласнаар тус цэцэрлэгийн эрүүл ахуйн орчин, нөхцөл сайжирч улмаар тухайн орон нутгийн боловсролын салбарт хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.