“Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн засварын төсөл”-ийн хүлээлгэн өгөх ёслол
2025/9/22

9 дүгээр сарын 21-ний өдөр, Элчин сайд М.Игавахара Завхан аймгийн Их-Уул суманд 2023 оны “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хүрээнд хэрэгжсэн “Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн засварын төсөл”-ийн хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээнд оролцов.
Уг төслийн хүрээнд тус Эрүүл мэндийн төвийн А байрны дээвэр, гадна фасад, дотор засал (цонх, хаалга, шал, тааз, хана), дулааны болон цэвэр бохир усны шугам, агааржуулалтын системийг засварлаж, цахилгаан, харилцаа холбооны систем (унтраалга, галын дохиолол, зарлан мэдээлэх систем, хяналтын камер)-ийг шинэчилснээр эмнэлгийн тусламж үзүүлэх эрүүл, аюулгүй орчин бүрдсэн юм.
Элчин сайд М.Игавахара тус Эрүүл мэндийн төвийн эмч ажиллагсад халуун дотноор угтаж авсны дараа хэлсэн мэндчилгээний үгэндээ энэхүү төсөл нь Завхан аймгаас хэрэгжүүлж буй “Эрүүл Завханчууд” хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг болохын зэрэгцээ орон нутгийн хөгжилд, ялангуяа иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд бага ч атугай хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна хэмээн дурдав.
Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр “Завхан нутагт олон төсөл арга хэмжээг хэрэгжүүлж, нутгийн иргэдийн амьдралын чанарыг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэрээ оруулж ирсэн Япон Улсын Засгийн газар болон японы ард түмэнд нийт Завханчуудынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлье” хэмээв.