Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахара Ерөнхий сайд Г.Занданшатарт бараалхав

2025/7/2
1 Дурсгалын зураг
2 Уулзалтын үеэр
  2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр, Элчин сайд М.Игавахара Төрийн ордонд Ерөнхий сайд Г.Занданшатарт бараалхан, Ерөнхий сайдаар томилогдсонд нь баяр хүргэв. Мөн талууд Япон, Монгол хоёр орны харилцааны хөгжил болон эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.