Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчин, Монгол Улсын Зэвсэгт хүчний хамтарсан инженерийн салбарын чадавхийг дээшлүүлэх “Зам 2026” сургалт, дадлага эхлэв

2026/8/10
1 Элчин сайдын яамны Дэд тэргүүн К.Кондо мэндчилгээ дэвшүүлэв
2 Сургалт, дадлагын үйл явц
 8 дугаар сарын 4-ний өдөр, Төв аймгийн нутаг дэвсгэрт орших Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвд Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчин, Монгол Улсын Зэвсэгт хүчний хамтарсан инженерийн салбарын чадавхийг дээшлүүлэх “Зам 2026” сургалт, дадлагын нээлтийн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Уг сургалт, дадлагын нээлтийн арга хэмжээнд тус Элчин сайдын яамны Дэд тэргүүн К.Кондо, Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Р.Мүрасэ нар оролцлоо.
 “Зам” сургалт, дадлага нь Монгол Улсын Зэвсэгт хүчний инженерийн цэргийн бүрэлдэхүүнийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд илгээн оролцуулах зорилтыг дэмжих хүрээнд цэргийн хүчний байрлах бааз байгуулахад шаардлагатай газар шорооны ажил, барилгын техникийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой билээ. Өнгөрсөн жилийн газар шорооны ажлын үргэлжлэл болж, барилга угсралтын ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн практик шатны сургалт нь энэ сарын 31-ний өдөр хүртэл зохион байгуулагдах юм.
 Энэхүү төсөл хэрэгжиж эхлээд энэ жил 12 дахь жилтэйгээ золгож байгаа бөгөөд зам барилга, гүүр хоолой, хэмжилт зэрэг инженерийн цэргийн чиглэлээр өнөөдрийг хүртэл 530 гаруй алба хаагчийг сурган чадавхжуулаад байна. Япон Улсын Элчин сайдын яам, Японы Батлан хамгаалах яам болон Өөрийгөө хамгаалах хүчин нь Монгол Улстай батлан хамгаалахын хамтын ажиллагаа, солилцоог үргэлжлүүлэн дэмжиж, хоёр улсын харилцааг бэхжүүлэх үйл хэрэгт хувь нэмрээ оруулан ажиллах болно.
 
3 Дурсгалын зураг