Элчин сайд М.Игавахара “Зам” сургалт дадлагын хаалтын үйл ажиллагаанд оролцов

2024/6/14
1 Дурсгалын зураг
2 “Зам-2024” сургалт дадлагын хүрээнд барьсан зам хүлээлгэн өгөх, тууз хайчлах ёслолын ажиллагаа
 5 дугаар сарын 30-ны өдөр, Элчин сайд М.Игавахара гэргийн хамт Булган аймгийн Хялганат тосгон дахь ЗХ-ний 234 дүгээр ангийг түшиглэн явагдсан Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчин, Монгол Улсын инженерийн цэргийн хамтарсан “Зам-2024” сургалт дадлагын хаалтын үйл ажиллагаанд оролцлоо.
 
 Элчин сайд М.Игавахара дэвшүүлсэн мэндчилгээндээ “Өнгөрсөн 2 сард Батлан хамгаалахын сайд Ч.Сайханбаяр Япон Улсад албан ёсны айлчлал хийж, Япон Улсын Батлан хамгаалахын сайд Кихарагийн хамт “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах болон солилцооны тухай” шинэчилсэн санамж бичигт гарын үсэг зуралцсан бөгөөд Япон, Монголын батлан хамгаалахын хамтын ажиллагаа тогтвортойгоор хөгжиж байна. Түүнчлэн, энэ жил “Зам” сургалт дадлагын 10 жилийн ой тохиож байгаа бөгөөд нэгэн хуудсаа хааж, ирэх жилээс шинэ хуудсаа нээх дараагийн шатандаа шилжиж байна” хэмээв.
 
3 “Зам-2024” сургалт дадлагаар барьж гүйцэтгэсэн асфальтан хучилттай замтай танилцав