ХАЁТ-ийг танилцуулах хэвлэлийн аян зохион байгуулагдав (Замын-Үүд дэх ачаа шилжүүлэн ачих байгууламж)
2022/6/3

5 дугаар сарын 18- ны өдөр, тус Элчин сайдын яам УБТЗ ХНН болон Монголын төмөр зам ТӨХК -тай хамтран ХАЁТ-ийг танилцуулах хэвлэлийн аяныг зохион байгуулав. Уг аянд хэвлэл мэдээллийн 8 байгууллагын 14 ажилтан оролцсон бөгөөд тээвэр ложистикийн салбарт Япон Улсаас үзүүлж ирсэн тусламжтай танилцахын зэрэгцээ Замын-Үүд өртөөгөөр зочлон Замын-Үүд дэх ачаа шилжүүлэн ачих байгууламжийн үйл ажиллагаа, Япон Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн хөгжлийн хамтын ажиллагааны үр дүн, явц байдлын талаар сурвалжилсан юм. Энэхүү аянд Монголын төмөр замын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан, УБТЗ ХНН-ийн дарга асан Р.Раш оролцон сэтгүүлчдэд Япон Улсаас үзүүлсэн тусламж дэмжлэгийн ач холбогдлын талаар ярьж танилцуулав.
Шинэ төрлийн корона вирус (Ковид-19)-ийн нөлөөгөөр ачаа тээвэр саатах зэрэг асуудлаас үүдэн Монгол Улсын тээвэр ложистикийн салбар олны анхаарлын төвд байгаа билээ. Тээвэр ложистикийн голлох боомт болох Замын-Үүдийн талаар өдөр бүр хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа энэ цаг үед Япон Улсаас энэ салбарт үзүүлж ирсэн тусламж дэмжлэгийн эхлэл нь гэж хэлж болох Замын-Үүд дэх ачаа шилжүүлэн ачих байгууламжийн төслийг олон нийтэд дахин танилцуулснаар нийт ард иргэдийн Япон Улсын тусламж дэмжлэгийн талаарх ойлголтыг нэмэгдүүлж чадсан хэмээн найдаж байна. Хэвлэлийн аяны талаар телевиз, мэдээллийн сайт, болон сониноор өргөн цар хүрээтэй мэдээлэгдэв.
Телевиз:
・BloombergTV
・TV24
・NTV
Сонин: Зууны мэдээ 5-р сарын 20-ны өдрийн дугаар 1,5 нүүрт
Мэдээллийн сайт:
・МҮОНРТ-ийн сайт
・Монцамэ 1 2 3 4
・Gogo.mn
・Zuunii medee
・polit.mn
・MMInfo