Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчин, Монгол Улсын Зэвсэгт хүчний хамтарсан инженерийн салбарын чадавхыг дээшлүүлэх “Зам-2025” сургалт, дадлага амжилттай болж өндөрлөлөө
2025/9/26

Төв аймгийн нутаг дэвсгэрт орших Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвд 8 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд хэрэгжсэн Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчин, Монгол Улсын Зэвсэгт хүчний хамтарсан инженерийн салбарын чадавхыг дээшлүүлэх “Зам-2025” сургалт, дадлагын хаалтын арга хэмжээ 9 дүгээр сарын 15-ны өдөр боллоо. Тус арга хэмжээнд Японы Элчин сайдын яамны Дэд тэргүүн К.Кондо болон бусад төлөөлөгчид оролцлоо.
“Зам” сургалт, дадлага нь 11 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд авто зам, гүүр хоолой, хэмжил зүйн чиглэлээр өнөөг хүртэл 530 гаруй инженер, техникийн алба хаагчдыг сургаж бэлтгээд байна. Энэ жил “НҮБ-ын мандаттай Энхийг дэмжих ажиллагааны цэргийн бааз байгуулах” сэдвийн хүрээнд баазын газар, шорооны ажлыг чанартай гүйцэтгэж, зорьсон зорилтдоо амжилттай хүрлээ. Цаашид чадавхи дээшлүүлэх хөтөлбөр болон хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаагаар дамжуулан бүс нутгийн болон олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, аюулгүй байдлыг ханган бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.