Японы түргэн хоолны ресторан “Ёшинояа” Монгол улсад анхны салбараа албан ёсоор нээлээ.

2022/1/14
Элчин сайд Х. Кобаяши болон УБ группийн ерөнхий захирал Батбаатар, Рийч фүүд саплай ХХК-ийн захирал Гэрэл нар
Элчин сайд Х. Кобаяши болон УБ группийн ерөнхий захирал Батбаатар
  1 дүгээр сарын 13-ны өдөр, Элчин сайд Х.Кобаяши  Японы түргэн хоолны ресторан “Ёшинояа” –ийн Монгол улс дахь анхны салбарын нээлтийн арга хэмжээнд оролцож мэндчилгээ дэвшүүллээ. “Ёшинояа”-ийн 13 дахь гадаадад салбараа нээж байгаа орон нь Монгол Улс болж байна. Тус нээлтийн арга хэмжээнд, “Ёшинояа” Холдинг компанийн Зүүн өмнөд Ази / Хятад хариуцсан Үйл ажиллагааны зөвлөх Доте Ёшиаки, УБ группийн ерөнхий захирал Батбаатар, Рийч фүүд саплай ХХК-ийн захирал Гэрэл нар оролцож, “Ёшинояа” рестораны цаашдын хөгжлийн төлөвлөгөөний талаар танилцуулав. Мөн Япон соёлын нэгэн төлөөлөл болсон “Вадайко” буюу Япон бөмбөрийн тоглолтын үзүүлбэр боллоо. 
“Вадайко” буюу Япон бөмбөрийн тоглолт