Элчин сайд М.Игавахара Монголын Ротари Ёнэяма төгсөгчдийн холбооны 10 жилийн ойн арга хэмжээнд оролцов

2024/7/23
1 Элчин сайд М.Игавахара мэндчилгээ дэвшүүлэв
 7 дугаар сарын 20-ны өдөр, Элчин сайд М.Игавахара Улаанбаатар зочид буудалд болсон Монголын Ротари Ёнэяма төгсөгчдийн холбооны 10 жилийн ойн арга хэмжээнд оролцов. Монголын Ротари Ёнэяма төгсөгчдийн холбоонд Ротари Ёнэяма тэтгэлэг авч Японд суралцаж байсан төгсөгчид багтдаг билээ. Өнөөг хүртэл 350 гаруй монгол оюутнууд Ротари Ёнэяма тэтгэлэг авч байсан ба Монголд буцаж ирсний дараа улс төр, бизнес, боловсрол, эрүүл мэнд зэрэг олон салбарт амжилттай ажиллаж байна.