”Японы ахлах сургуулиудын мэдээллийн яармаг-2025” зохион байгуулагдав

2025/5/20
1 Мэндчилгээ дэвшүүлж буй Дэд тэргүүн К. Кондо
2 Мэндчилгээ дэвшүүлж буй Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн төвийн захирал Ц. Даваадорж
 ​5 дугаар сарын 17-ны болон 18-ны өдрүүдэд, Монгол-Япон хүний нөөцийн хөгжлийн төвд ”Японы ахлах сургуулиудын мэдээллийн яармаг-2025” зохион байгуулагдлаа. Японы ахлах сургуульд суралцах боломжийг танилцуулах энэ удаагийн арга хэмжээ Монголд анх удаа зохион байгуулагдаж, оролцсон японы ахлах сургуулиуд өөрсдийн онцлог талаа танилцуулахын хамт хүрэлцэн ирсэн хүмүүсийн асуултад хариулж байв.
 
3 Мэндчилгээ дэвшүүлж буй ЖАЙКА-ийн Төслийн ахлах зөвлөх М.Сато
4 Мэйкэй ахлах сургуулийн Гадаад оюутны төвийн дарга Т. Вада