“Инженер, технологийн дээд боловсрол төсөл”-өөр Япон улсад суралцах багш, оюутнуудад батламж гардуулах ёслолын арга хэмжээ
2019/4/9
3 дугаар сарын 15-ны өдөр, Монгол улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуульд, Япон улсын Засгийн газрын иенийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Инженер, технологийн дээд боловсрол төсөл”-өөр Япон улсад суралцах нийт 98 багш, оюутанд батламж гардуулах ёслолын арга хэмжээ болов. Тус арга хэмжээнд Японы Элчин сайдын яамны Зөвлөх Ш.Хаяаши, Монгол улсын их сургуулийн захирал Я.Төмөрбаатар, Монгол улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн захирал Б.Очирбат, ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Э.Тамүра нар оролцож, Япон улсад суралцах багш, оюутнуудад батламж гардуулав.
Энэ төсөл нь Монгол улсад өндөр мэдлэг, чадвартай инженерүүдийг бэлтгэж, инженер технологийн боловсролын олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлж, боловсон хүчний чадварыг бэхжүүлж, инженер, технологийн боловсролын орчны чанарыг сайжруулах зорилгоор 2014 оноос хэрэгжиж байна.
Энэ удаад Япон улсад суралцах батламж гардан авсан 98 багш, оюутан нар энэ 4 сараас Японы их дээд сургууль, их сургуулийн магистр, докторын хөтөлбөр болон Коосэн сургуулиудад тус бүр суралцах болно.