"Netsuke" - Японы уламжлалт гар урлал өнөө цагт хэмээх үзэсгэлэн Монголын Үндэсний музейд болно

2018/10/24
     Японы элчин сайдын яам нь 11 сарын 6 (Мягмар)-ны өдрөөс 12 сарын 1 (Бямба)-ний өдөр хүртэл Монголын Үндэсний Музейд  "Netsuke" - Японы уламжлалт гар урлал өнөө цагт гэсэн сэдэвтэй үзэсгэлэн зохион байгуулна."Netsuke" буюу жижиг гар урлалын чимэглэлийг Япон хүмүүс Эдогийн үед их хэрэглэдэг байсан бөгөөд өнөөг хүртэл уламжлагдан ирсэн түүхэн соёлын нэг юм. Гар урлалийн нарийн онцлогуудыг шингээж сийлсэн Японы дээд зэрэглэлийн гар урлалын бүтээлүүдийг хүрэлцэн ирж сонирхоно уу.