Элчин сайд М.Игавахара Ямагата мужид айлчлав

2026/10/15
1 Мужийн захирагчид бараалхав
2 Ямагата их сургуулийн захиралтай уулзав
 2026 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Элчин сайд М.Игавахара Ямагата мужид айлчлал хийв.
 Элчин сайд М.Игавахара Ямагата мужийн захирагч М.Ёшимүра, Ямагата их сургуулийн захирал Т.Дэгүчи болон бусад холбогдох хүмүүстэй уулзаж, Ямагата муж болон Монгол Улс хоорондын харилцаа, солилцоог идэвхжүүлэх талаар санал солилцлоо. Мөн  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Ерөнхийлөгчийн илгээлт-2100" тэтгэлэгт хөтөлбөрөөр Ямагата мужийн их сургуулиудад суралцаж буй монгол оюутнуудтай уулзаж, яриа өрнүүлэв.
3 Оюутнуудтай яриа өрнүүлж буй нь