“World Cleanup Day” арга хэмжээнд Элчин сайд М.Игавахара гэргийн хамт оролцов

2026/9/23
1 Элчин сайд М.Игавахара мэндчилгээ дэвшүүлэв
2
   9 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдсан “World Cleanup Day” арга хэмжээнд Элчин сайд М.Игавахара гэргийн хамт оролцлоо.
   “World Cleanup Day” нь дэлхийн 190 гаруй улс, бүс нутаг хамтран, нэг цаг дор нэгдэн байгаль орчны бохирдолыг цэвэрлэх олон улсын түвшний байгаль хамгаалах арга хэмжээ юм. Монгол Улсад энэхүү арга хэмжээ 6 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд иргэд, оюутан залуус, аж ахуйн нэгжүүд болон холбогдох байгууллагын нийт 17,300 орчим хүн оролцож, байгаль хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулав.
    Элчин сайд М.Игавахара нээлтийн ёслолын үеэр байгаль орчныг хамгаалахад хүн бүрийн оролцоо нэн чухал болохыг онцолж, эх дэлхийгээ цэвэрлэх арга хэмжээ нь байгаль орчнoo хамгаалах үзэл санааг бодитоор хэрэгжүүлэхэд өндөр ач холбогдолтой болохыг тэмдэглэв.
 
※Энэхүү арга хэмжээний зохион байгуулагчдын нэг болох “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-ийн барилга нь 2010 онд Япон, Монгол Улсын Засгийн газар хоорондын солилцох ноот бичгийн дагуу Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар (төслийн дээд хэмжээ: 756 сая иен) баригдсан юм. Тус төвийн барилга нь цэнгэг усны нөөцийг хамгаалах, байгаль орчин болон экосистемийг хамгаалах чиглэлээр сургалт, судалгааны төв болгон ашиглагдаж байгаа бөгөөд Япон, Монголын байгаль орчны салбарын хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон байгууламжуудын нэг юм.