Японы Васэда их сургуулийн профессор Н.Китано “Япон Улсын хот төлөвлөлтийн хөгжлийн туршлага” сэдвээр илтгэл тавив

2024/12/20
1 Элчин сайд М.Игавахара мэндчилгээ дэвшүүлэв
2 УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц мэндчилгээ дэвшүүлэв
   12 дугаар сарын 17-ны өдөр ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газраас УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцын дэмжлэгээр “Япон Улсын эдийн засгийн үсрэнгүй өсөлтийн үед хэрэгжүүлсэн хот төлөвлөлтийн туршлага” сэдэвт уулзалт лекцийг УИХ-ын гишүүд болон төрийн албаны холбогдох хүмүүсийн дунд зохион байгууллаа.
   Энэ үеэр Японы Васэда их сургуулийн профессор Н.Китано илтгэл тавьж, Элчин сайд М.Игавахара мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр Монгол Улс хоттой холбоотой асуудалд нухацтай хандахын чухлыг онцлоод Япон Улс ч энэ хүртэлх хөгжлийнхөө замд олон асуудалтай тулгарч, түүнийг шийдвэрлэж ирсэн түүхтэй гэдгийг дурдан, энэ уулзалтаар Японы хот төлөвлөлтийн салбартаа тэргүүн зэргийн мэргэжилтэн болох Н.Китано профессороос Японы туршлага судлах боломж тохиосон нь цаг үеэ олсон чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв. 
3 Илтгэл тавьж буй профессор Н.Китано
4 Илтгэлийн үеэр