“ВАНПАКҮ СУМО 2022” Өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээн болов
2022/6/7

6 дугаар сарын 4-ний өдөр, Элчин сайд Х.Кобаяши Жэй Си Ай Централ салбар байгууллагаас Спортын төв ордонд зохион байгуулсан Өсвөрийн сумо бөхийн Улсын аварга шалгаруулах “ВАНПАКҮ СУМО 2022” тэмцээний нээлтийн арга хэмжээнд оролцлоо. Уг арга хэмжээнд Жэй Си Ай Централ салбар байгууллагатай хамтран ажилладаг Жэй Си Ай Токио салбар байгууллагын төлөөлөгчид мөн оролцов.
Нээлтийн ёслолын дараа Зүүн, Баруун, Говийн, Төвийн болон Улаанбаатар хотын 5 бүсийн тэмцээнд шалгарсан 9-12 насны 120 орчим тамирчдын барилдаан хурц өрсөлдөөн дунд болж өнгөрлөө. Мөн энэ үеэр хүүхдийн Манга гар зургийн уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэнг ч дэлгэн толилуулжээ. Элчин сайд Х.Кобаяши нээлтийн үеэр “Монголын залуу үе болсон Та бүхэн сумо бөхөөр дамжуулан сэтгэл зүй, бие бялдраа хөгжүүлэн, цаашид хоёр орныг холбох гүүр болно гэж найдаж байна” хэмээв.
Дээрх тэмцээнд амжилттай барилдсан 6 хүүхэд ирэх 10 дугаар сард Японд зохион байгуулагдах Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.