Вакаямагийн их сургуулиас Монгол Коосэн Технологийн коллежид ширээ, сандал хандивлав
2024/6/18

6 дугаар сарын 14-ний өдөр Вакаямагийн их сургуулиас Японы ахлах сургуулиудад хэрэглэгдэж байсан 450 орчим ширээ, сандлыг Монгол Коосэн Технологийн коллежид хандивлав. Тус сургууль дээр болсон хандивын арга хэмжээнд тус яамны Дэд Тэргүүн Ш.Кикума оролцож мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр “Вакаяма их сургуулийн энэхүү дэмжлэгээр дамжуулан хоёр орны харилцаа улам гүнзгийрч, өндөр ур чадвартай оюутнуудыг цаашид ч бэлтгэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээв.
Энэ хандив нь Монгол Коосэн Технологийн коллежийн захирал М.Сэргэлэнгийн хүсэлтээр Вакаяма их сургуулийн Х.Акияма профессорын хүчин зүтгэл болоод Монгол дахь Коосэн сургуулийг дэмжин ажилладаг олон япон хүмүүсийн хамтын ажиллагааны үр дүнд хэрэгжсэн юм. Уг ширээ, сандлыг улс даяар олон сургуулиудад тараахаас гадна орон нутгийн бага сургуулиудад мөн ашиглахаар болсон байна.