Монголын Волейболын холбоонд волейболын хэрэгсэл гардуулав

2023/11/21
1 Мэндчилгээ дэвшүүлж буй Дэд тэргүүн Ш.Кикүма
2 Мэндчилгээ дэвшүүлж буй Монголын Волейболын холбооны Ерөнхийлөгч Ц.Чингарьд
 11 дүгээр сарын 18-ны өдөр, Японы Волейболын Холбооноос Монголын Волейболын холбоонд волейболын хэрэгсэл гардуулах арга хэмжээ Степпе Арена ордонд зохион байгуулагдлаа.
 Япон Улсын Засгийн газар спортоор дамжин олон улсын хамтын ажиллагаа, харилцааг өрнүүлэх зорилгоор “Sport for Tomorrow” буюу “Спортоор ирээдүйг нээнэ” хэмээх хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд энэ хүрээнд өнөөдрийн волейболын хэрэгсэл гардуулах арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Өнөөг хүртэл Монголд жүдо, бадминтон, кэндо, гүйлтийн цана гэсэн 4 төрлийн спортод хэрэгсэл гардуулж байсан бөгөөд энэ удаа Монголын Волейболын холбоонд 100 ширхэг бөмбөг, 4 бөмбөгний тэргийг гардуулах болсон.
 Волейболын хэрэгсэл гардуулах арга хэмжээ нь олон үзэгчид хуран цугларсан Монголын Волейболын холбооны Үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн дундуур болсон бөгөөд ЭСЯ-ны Дэд тэргүүн Ш.Кикүма болон Монголын Волейболын холбооны Ерөнхийлөгч  Ц.Чингарьд зэрэг тус холбооны холбогдох хүмүүс, дээд лигийн багийн тамирчид, дасгалжуулагч нар оролцов. Тус арга хэмжээний үеэр Дэд тэргүүн Ш.Кикүма хэлсэн үгэндээ “Зун би Улаанбаатар хотын аль ч газар волейбол тоглож байгаа хүүхэд залуусыг харж байсан. Монголчуудын хувьд тоглох дуртай спортын нэг болох волейболын бэлтгэл хийх нөхцлийг сайтар бүрдүүлснээр Монголын волейболын түвшин дэлхийн хэмжээнд хүрч үсрэнгүй хөгжинжө хэмээн найдаж байна” хэмээв.
3 Волейболын бөмбөг болон бөмбөгний тэрэг гардуулж буй нь
4 Хүлээлгэн өгсөн бөмбөгөөр давуулалт хийх үзүүлбэр