Изүнокүни хотын албан ёсны төлөөлөгчид болон дунд сургуулийн сурагчдын төлөөлөл ЭСЯ-нд зочлов
2023/8/14

8 дугаар сарын 9-ний өдөр, Шизүока мужийн Изүнокүни хотын дарга Ямашита Масаюки тэргүүтэй албаны төлөөлөгчид болон дунд сургуулийн сурагчдын төлөөлөл тус ЭСЯ-нд зочлов. Изүнокүни хот 2015 оноос Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгтэй найрсаг харилцаатай байснаас гадна 2020 оны Токиогийн олимп, паралимпын үеэр Монголын жүдогийн багийг хүлээн авах хот болж байсан зэрэг өргөн хүрээнд харилцаагаа үргэлжлүүлсээр иржээ.
Элчин сайд Х.Кобаяши хотын дарга Ямашита, хотын иргэдийн төлөөлөгчдийн дарга Шибата болон бусад хүмүүстэй олон улсын харилцааны талаар санал солилцож, цаашид тус хотын үргэлжлүүлж буй хоёр орны харилцааг авч явах залуу үе, тэдний хамтын ажиллагаанд талархлаа илэрхийлэв.
Мөн Дэд тэргүүн Ш.Кикүма дунд сургуулийн сурагчдад дипломат ажилтны ажил үүрэг, монгол орны талаар танилцуулж, сурагчдын сонирхсон асуултад хариулав.