Японы Сакү хотын дунд сургуулийн сурагчид Элчин сайдын яаманд зочлов

2024/8/2
1 Дурсгалын зураг татуулав
2 Зөвлөх Ш.Кикүма тайлбар яриа хийв
   7 дугаар сарын 31-ний өдөр Японы Нагано мужийн Сакү хотын дунд сургуулийн сурагчдын төлөөлөл Элчин сайдын яаманд зочиллоо. Сакү хот нь олон жилийн турш Монгол Улстай хамтын ажиллагаатай байж ирсэн бөгөөд 2024 оны 5 сараас Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгтэй ах, дүү хотын харилцаа тогтоожээ.
  
   Элчин сайдын яаманд зочилсон сурагчдад тус яамны Зөвлөх Ш.Кикүма дипломат ажилтны ажил, үүрэг болоод Монгол орны өнөөгийн байдлын талаар тайлбар яриа хийж, бусад ажилтнуудаас сурагчдын сонирхсон асуултад хариулах зэргээр харилцан яриа өрнүүллээ.