Элчин сайд М.Игавахара “Оюу толгой” ХХК-ийн уурхайн үйл ажиллагаатай танилцав
2024/9/11
9 дүгээр сарын 5-ний өдөр, Элчин сайд М.Игавахара Өмнөговь аймаг дахь уул, уурхайн бүтээн байгуулалт өрнөж буй “Оюу толгой” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
“Оюу толгой” ХХК нь Монгол Улсын Засгийн газар буюу “Эрдэнэс Оюутолгой” компани болон Англи-Австралийн “Рио-Тинто” компанийн хамтран эзэмшдэг зэсийн баяжмал үйлдвэрлэлтээрээ дэлхийд тэргүүлэгч компани билээ.
Элчин сайд уурхайн барилга байгууламж болон хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ хүдрийн баяжуулах үйлдвэр, ил уурхай, 2023 оноос олборлолт явуулж эхэлсэн 1,300 метрийн гүний уурхай, мөн ажилчдын орон сууцны хороолол дахь нийгмийн халамж, үйлчилгээний газруудаар орж танилцлаа. Түүнчлэн гүний уурхайг ашиглаж эхэлснээс хойш зэсийн олборлолтийн хэмжээ тогтмол өсөж, японд үйлдвэрлэсэн олон тооны хүнд машинууд уурхайд ашиглагдаж, мөн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа өндөр түвшинд хангагдаж, ажилчид нь эрч хүчтэй ажиллаж байгааг уурхайтай танилцах үеэрээ мэдэж авсан юм.
Мөн энэ үеэр Элчин сайд тус уурхайд интоорын мод суулгасан бөгөөд энэхүү интоорийн мод ургаж цэцэглэхийн хэрээр уурхайн үйлдвэрлэл өсөн өргөжиж, “Оюу Толгой” ХХК-ийн хамт олонд цаашид ч Монголын уул, уурхайн салбарт манлайлан явахыг хүсэн ерөөлөө.