Нагоягийн их сургуулийн боловсролын тэнхимийн дэргэдэх дунд, ахлах сургуулийн сурагчид тус ЭСЯ-нд зочлов

2024/7/29
1
   7 дугаар сарын 26-ны өдөр Монголд дадлага хийхээр ирсэн Нагоягийн их сургуулийн боловсролын тэнхимийн дэргэдэх дунд сургуулийн ахлах ангийн сурагчид Элчин сайдын яаманд зочиллоо.
   Тус сургууль нь Монгол Улстай 10 жилийн өмнөөс сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ удаагийн дадлага ажлын хүрээнд Шинэ Монгол сургуулийн ахлах ангийн сурагчдын хамт Япон болон Монголын агаарын чанарын талаарх судалгааг явуулж, олон улсад тулгамдаж буй  асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаарх ойлголт, мэдлэгээ гүнзгийрүүлэхийн зэрэгцээ малчин айлын ахуй, соёлтой мөн танилцжээ. Элчин сайдын яаманд ирэх үеэр тус яамны нарийн бичгийн дарга Ито Монгол Улсад суугаа ЭСЯ-ны ажил, үүргийн талаар тайлбар яриа хийж, харилцан идэвхтэй санал бодлоо солилцлоо.