Японы Изүнокүни хотын дунд сургуулийн сурагчдын төлөөлөл ЭСЯ-нд зочлов

2024/8/9
1
   8 дугаар сарын 5-ны өдөр Шизүока мужийн Изүнокүни хотын дунд сургуулийн сурагчид тус ЭСЯ-нд зочиллоо. Изүнокүни хот нь 2015 оноос Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгтэй найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өрнүүлэн, эдүгээ иргэдийн төлөөллүүд харилцан айлчлал хийсээр байна. Түүнчлэн Токио 2020 олимп, Паралимпын үеэр Монголын жүдогийн шигшээ баг тус хотод байрлаж байсан бөгөөд үүнээс улбаатайгаар жүдогийн тамирчдыг хүлээн авч өргөн хүрээнд харилцаагаа үргэлжлүүлж байна.
   Элчин сайд М.Игавахара сурагчдыг хүлээн авч уулзах үеэрээ  “Олон улсын бүхий л харилцааны үндэс нь “Хүн” учир Монголд байх хугацаандаа олон хүнтэй уулзан танилцаж, их зүйл сурч мэдээсэй гэж хүсэж байна” гэв.