Элчин сайд М.Игавахара “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” УТҮГ-тай танилцав
2024/9/24
9 дүгээр сарын 20-ны өдөр, Элчин сайд М.Игавахара гэргийн хамт “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” УТҮГ-т зочилж, захирал Х.Пүрэвсүрэн болон тус төвд ажиллаж буй ЖАЙКА-гийн сайн дурын ажилтан Кавазоэ нартай уулзан санал солилцов.
“Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” УТҮГ нь Япон Улсын буцалтгүй тусламжаар 2012 онд баригдсан билээ.
Тус төв нь цэнгэг усны нөөцийг хамгаалахаас гадна байгаль орчин, экосистемийг хамгаалахтай холбоотой сургалт, судалгааны төвлөрсөн түшиц байгууллага бөгөөд хялбар туршилт, шинжилгээ хийх лаборатори, сургалтын танхим болоод хөхтөн болон жигүүртэн амьтдын чихмэл, Монгол орны цэнгэг усны загас, хоёр нутагтан зэрэг амьтдын үзэсгэлэнгийн танхимтай. Энэхүү төвийг аялал жуулчлал болон танин мэдэхүйн зорилгоор ирж үзэх боломжтой байдаг.
“Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” УТҮГ
Улаанбаатар хот, ХУД, 11-р хороо, Зайсан-9
Цагийн хуваарь: Ажлын өдөр 8:00-17:00
Веб хуудас: https://ecc.gov.mn/
Facebook хуудас: https://www.facebook.com/TsengegPage/about
Гарын авлага: монгол, япон