Японы Оита мужийн төлөөлөгчид ЭСЯ-нд зочлов

2024/8/26
1
   8 дугаар сарын 22-ны өдөр Японы Элчин сайд асан Т.Шимизү тэргүүтэй Оита мужийн Монгол оронтой танилцах аяллын багийнхан тус ЭСЯ-нд зочиллоо. Энэ үеэр Оита муж болон Улаанбаатар хотын хооронд хоёр жил дараалан шууд нислэг хийсэнтэй холбогдуулан цаашид хоёр орны жуулчдын тоог нэмэгдүүлэх арга замын талаар санал солилцлоо. Мөн Оита мужийн Коконоэ хот нь Архангай аймгийн Цэнхэр сумтай хамтын ажиллагааны санамж бичиг солилцсон байна. Эдгээр газар байгалийн халуун рашаанаараа алдартай бөгөөд энэ ижил төстэй онцлогоо түшиглэн хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ хэмээн найдаж байна.