Элчин сайд М.Игавахара Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжидтэй уулзав
2025/5/20


5 дугаар сарын 15-ны өдөр, Элчин сайд М.Игавахара Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжидтэй уулзалт хийв. Уулзалтын үеэр ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, 1990 онд Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш Япон Улс монголын нийгэм, эдийн засгийн хөгжилд тууштай дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлээд Япон, Монгол хоёр улсын хооронд хүний эрхийн чиглэлээр цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.