“HAPPY TOOTH PROJECT” төслийн багийнхан Элчин сайдын яаманд зочлов

2024/7/31
1
   7 дугаар сарын 30-ний өдөр Монголд шүдний эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг “HAPPY TOOTH PROJECT” төслийн оролцогсод ЭСЯ-нд зочлов.
   Дээрх төслийн хүрээнд Монголд 2016 оноос хойш өнөөг хүртэл 2,000 орчим хүнд шүдний үзлэг, эмчилгээг хийсэн бөгөөд эрүүл мэндийн байгууллага, их сургуулиудтай хамтран ажиллаж иржээ. Энэ удаагийн төсөлд оролцсон оюутнууд, шүдний эрүүл ахуйч, шүдний мэргэжлийн эмч нар Улаанбаатар хотын шүдний эмнэлгүүд, их сургуулийн шүдний тэнхимээр зочилж, өнөөгийн байдалтай танилцан судалгаа явуулснаас гадна Дархан хотын өндөр настны асрамжийн газар, Улаанбаатар хотын хүүхдийн асрамжийн газарт очин шүдний үзлэг, оношилгоо хийж эрүүл мэндийн зааварчилгаа өгчээ. Элчин сайдын яаманд ирэх үеэр нийгмийн нөлөөнөөс үүдэн хүний эрүүл мэндэд гарч буй зарим өөрчлөлтүүдийн талаар ярилцан, санал солилцлоо.