Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн төлөөлөгчдийн Монгол Улсад хийсэн айлчлал
2026/5/14
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд бараалхав
Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдоржид бараалхав
4 дүгээр сарын 29-ны өдрөөс 5 дугаар сарын 2-ны өдрийн хооронд Монгол Улсын Их Хурлын албан ёсны урилгаар Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата, тус бүлгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Рюү Хирофүми, мөн ажлын албаны дэд дарга Мияүчи Хидэки нар Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ.
Төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Ж.Галбадрах болон Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин зэрэг өндөр дээд албан тушаалтнуудтай тус тус уулзалт хийв. Уулзалтын үеэр “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн харилцаатай Япон, Монголын харилцааг улам гүнзгийрүүлэхийн төлөө өргөн хүрээний салбарт хамтын ажиллагаа, ялангуяа парламент хоорондын хамтын ажиллагааг цаашид идэвхжүүлэхийн ач холбогдол зэрэг өргөн хүрээтэй санал солилцов.
Мөн төлөөлөгчид Япон Улсын хөнгөлөлттэй зээлийн тусламжтайгаар баригдсан “Чингис хаан” Олон улсын нисэх буудал, Япон Улсын буцалтгүй тусламжаар байгуулагдсан Монгол-Японы эмнэлэгтэй танилцахаас гадна, Япон иргэдийн дурсгалын цогцолбор, “Чингис хаан” Үндэсний музей, Ногоон нуур цэцэрлэгт хүрээлэн дэх “Сакура” олзлогдсон япон иргэдийн дурсгалын гэр музей, Шинэ Монгол сургуультай үзэж танилцлаа.

Улсын Их Хурлын Байнгын хорооны дарга Р.Сэддорж, Г.Тэмүүлэн, Н.Наранбаатар нарт бараалхав
Улсын Их Хурал дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Ж.Галбадрах тэргүүтэй бүлгийн гишүүдтэй санал солилцов
Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшинтэй уулзалт хийв
Монгол-Японы эмнэлэгтэй танилцав
Япон иргэдийн дурсгалын цогцолборт цэцэг өргөв
“Чингис хаан” Үндэсний музейтэй танилцав
“Сакура” Олзлогдсон япон иргэдийн дурсгалын гэр музейтэй танилцаж, мод тарив
Шинэ Монгол сургуультай танилцав