Бүгд Найрамдах Хятад Ард Улсад дэгдсэн шинэ корона вирусний халдварын эсрэг хилийн хоригийг чангатгах талаар засгийн газраас шинэчлэн авч хэрэгжүүлж буй арга хэмжээ (визийн хязгаарлалт зэрэг)
2020/3/9
Бүгд Найрамдах Хятад Ард Улсад дэгдсэн шинэ корона вирусний халдварын тухайд, халдвар дэлхийн хэмжээнд хурдацтай тархаж байгаа бодит байдал дээр үндэслэн хилийн хоригийг улам чангатгах арга хэмжээг холбогдох яам тамгын газрууд харилцан уялдаатайгаар авч хэрэгжүүлэх бөгөөд зайлшгүй шаардлаганд үндэслэн визийн хоригийг тавих талаар хуралдааны шийдвэрийг гаргаж Засгийн газраас дараах цогц арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
- Гадаад хэргийн Сайд нь Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Япон Улсын Элчин Сайдын Яам болон Консулын газруудаас 3 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл олгосон нэг удаагийн болон олон удаагийн визийн хүчинтэй байдлыг тодорхой хугацаанд зогсоох арга хэмжээг авна.
- Гадаад хэргийн Сайд нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хонконгийн тусгай засаглалын бүс болон Макаогийн тусгай засаглалын бүс , Бүгд Найрамдах Солонгос Улсуудтай хийж буй визээс чөлөөлөх журмыг тодорхой хугацаанд түдгэлзэнэ.
- 1 болон 2 дугаарт дурдсан шийдвэрийг 3 дугаар сарын 9-ний өдрийн 0 цагаас (Японы цагаар) эхлэн мөрдлөг болгоно.
- 1 болон 2 дугаарт дурдсан шийдвэрийг өөрчлөх тухайд тусгайлан хуралдаж шийдвэр гаргана.