Виз мэдүүлгийг түр хугацаанд зогсоох тухай
2020/12/22
Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр хүртэл “ Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжих шийдвэрийг гаргасан болно. Иймд Япон Улсын Элчин сайдын яам нь утсаар виз мэдүүлгийн цаг товлох үйл ажиллагааг дээрх шийдвэр хэрэгжих хугацаанд түр зогсоож байна.
Энэ сарын 22-ний өдрийг дуустал виз мэдүүлсэн иргэдийн тухайд визийн хариуг заасан хугацаанд саадгүй олгоно.
Та бүхэн нөхцөл байдлыг ойлгон бидний ажилд дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна.
Энэ сарын 22-ний өдрийг дуустал виз мэдүүлсэн иргэдийн тухайд визийн хариуг заасан хугацаанд саадгүй олгоно.
Та бүхэн нөхцөл байдлыг ойлгон бидний ажилд дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна.