2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 00 цагаас хойш хилээр нэвтрэх иргэдийн анхааралд

2021/11/25
  2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр, Япон Улсын Засгийн газар Монгол Улсын Вакцины гэрчилгээг албан ёсоор хүлээн зөвшөөрч 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 00 цагаас хойш доорх 3 нөхцлийг хангасан тохиолдолд хүчинтэйд тооцож байна.
            
1. Доорх зүйлийг япон эсвэл англиар бичсэн байх (Монгол хэлээр бичсэн тохиолдолд вакцины гэрчилгээний япон болон англи хэлний орчуулгыг хавсаргасан тохиолдолд хүчинтэйд тооцно).
・Овог нэр ・Төрсөн он сар өдөр ・Вакциний нэр эсвэл үйлдвэрлэгч ・Вакцин хийсэн тоо, өдөр
 
2. Доорх вакцинуудын аль нэгийг нь 2 ба түүнээс дээш удаа тарьсны дараа Японд ирэх үед 2 дахь тарилга хийснээс хойш 14 хоногоос дээш хугацаа өнгөрсөн байх.
・ Comirnaty /Файзер (Pfizer)
・ Vaxzevria /АстраЗеника (AstraZeneca)
・ Covishield /АстраЗеника (БНУЭ-ын Серум хүрээлэн үйлдвэрлэсэн) 
・ COVID-19 Vaccine Moderna /Модерна (Moderna)
 
3. Монгол Улсын төрийн захиргааны байгууллага зэрэг албан ёсны байгууллагаас олгосон гэрчилгээ байх.
 
             2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 00цагаас хойш Япон Улсын Хилийн хорио цээрийн албанаас бэлтгэн гаргаж байгаа тусгаарлах байранд 3 хоног тусгаарлагдах шаардлагатай (1)”Хил хамгаалах арга хэмжээ дэх тусгайлан анхаарах шаардлагатай мутант омгууд шинэ корона вирус бухий улсын жагсаалт” болон (2)“Хил хамгаалах арга хэмжээн дэх тусгайлан анхаарах шаардлагатай мутант омгуудаас бусад шинэ коронавирус бухий улсын жагсаалт”-д орсон улс (Монгол Улс мөн багтсан)-аас ирж буй иргэн хүчитэй вакцины гэрчилгээтэй байх тохиолдолд Хилийн хорио цээрийн албанаас бэлтгэн гаргаж байгаа тусгаарлах байранд орох шаардлагагүй болсон. Тэгсэн хэдий ч 14 хоногийн гэртээ болон бусад байранд тусгаарлагдах хэрэгтэй. 10 дахь хоногоос хойш өөрийн хүсэлтээр шинжилгээ өгч сөрөг гарсан бол тусгаарлагдах хугацааг богиносгож болно.

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

             Мөн “Хянагдаж дууссан тодорхойлолт бичиг”-тэй ирж буй иргэний хувьд тусгаарлагдах бүх хугацаанд Японы хүлээн авагч байгууллагаас бэлтгэсэн байранд өнгөрүүлэх шаардлагатай тул хилээр нэвтрэхээс өмнө урьдчилаж хүлээн авагч байгууллагатай холбоо барьж тусгаарлагдах байр болон хугацааны тухай сайтар тодруулна уу.