Увс аймагт хэрэгжүүлэх Япон улсын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”
2018/3/20
2 дугаар сарын 27-ны өдөр “Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар сургуулийн дотуур байрны засварын төсөл” ийн гэрээнд Япон улсын Элчин сайд М.Такаока болон Аймгийн Засаг дарга Д.Батсайхан нар гарын үсэг зурав. Уг гарын үсэг зурах ёслолд тус аймгаас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нар оролцлоо.
Энэхүү төслийн хүрээнд хуучирсан дотуур байрны барилгыг бүхэлд нь засварласнаар 150 хүүхэд эрүүл, аюулгүй орчинд амьдран өвлийн хүйтнийг ч ажралгүй өнгөрөөх боломжтой болох юм.
Мөн түүнчлэн, Элчин сайд М.Такаока Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хамт 2015 онд “Өвсний үндэс” буцалтгүй тусламжаар засварласан Улаангом сумын 1 дүгээр сургуультай танилцав. Япон улсын төсөл хэрэгжсэнээр сурагчдын амьдрах, сурч боловсрох таатай орчин бүрдсэн хэмээн олон ард иргэд талархалаа энэ үеэр илэрхийлж байв.
Элчин сайд М.Такаока болон аймгийн Засаг дарга Д.Батсайхан
нар төслийн гэрээнд гарын үсэг зурав
Элчин сайд М.Такаока, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар (Элчин сайдын баруун талд),
УИХ-ын гишүүн,БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат (урд эгнээний зүүн талд) болон Увс аймгийн холбогдох албан хаагчид
Төсөл хэрэгжих Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар сургуулийн дотуур байрны өмнө сурагчдын хамт
“Өвсний Үндэс” хөтөлбөрийн хүрээнд төсөл хэрэгжсэн
Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр сургуулийн дотуур байр
Элчин сайд М.Такаока, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар (Элчин сайдын баруун талд) болон
Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр сургуулийн холбогдох албан хаагчид