НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-тай хамтран хэрэгжүүлэх Улаанбаатар хотын ариун цэвэр, эрүүл ахуйг сайжруулах төслийн нээлт болов
2024/4/4

4 дүгээр сарын 2-ны өдөр, НҮБ-ын байранд “Улаанбаатар хотын үерийн эрсдэлтэй бүсэд нийгмийн эрүүл мэндийг хамгаалж ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байдлыг сайжруулах нь” төслийн нээлт болж, Элчин сайд М.Игавахара болон Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан нар мэндчилгээ дэвшүүлэв.
Уг төсөл нь өнгөрсөн оны зун болсон үерийн гамшигтай холбогдуулан Улаанбаатар хотын эрүүл ахуйн байгууламжийн бэлэн бус байдал зэргээс шалтгаалан халдварт өвчин тархах эрсдэлээс хамгаалах арга хэмжээний хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан Улаанбаатар хотын үерийн гамшигт өртөх эрсдэлтэй бүлгийнхэний эрүүл ахуйн байдлыг сайжруулахад зориулсан тусламжийг Япон Улсын 2023 оны төсвийн тодотголоор (253,264,000 иен буюу 1,848,642 ам.доллар) үзүүлэх юм. Үүнд Улаанбаатар хотын эрүүл ахуйн байгууламж барих, үерийн ус соруулах насос олгох, Засгийн газрын холбогдох байгууллагын албан хаагчдын чадварыг дээшлүүлэх зэрэг ажлууд багтана.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Монгол Улс нь үндэсний хэмжээнд зуд болон үерийн эсрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд ийнхүү цаг үеэ олсон дэмжлэг үзүүлж байгаад Япон Улсын Засгийн газарт талархал илэрхийлье” хэмээв.
Элчин сайд М.Игавахара хэлсэн үгэндээ “Уг төсөл нь Монгол Улсын авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд түлхэц болж, Улаанбаатар хотын иргэдийн аюулгүй, эрүүл ахуйг хангасан орчинд аж төрөхөд тус нэмэр болохыг хүсэж байна” хэмээв.