НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-тай хамтран хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын ариун цэвэр, эрүүл ахуйг сайжруулах төслийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газарт тоног төхөөрөмж хүлээлгэн өгөв
2024/6/17

6 дугаар сарын 17-ны өдөр Онцгой байдлын ерөнхий газарт “Улаанбаатар хотын үерийн эрсдэлтэй бүсэд нийгмийн эрүүл мэндийг хамгаалж ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байдлыг сайжруулах нь” төслийн хүрээнд үерийн ус соруулах насосыг хүлээлгэн өгөх арга хэмжээ зохион байгуулагдаж, Элчин сайд М.Игавахара, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан нар оролцов.
Өнгөрсөн оны зун болсон үерийн гамшигтай холбогдуулан Улаанбаатар хотын эрүүл ахуйн байгууламжийн бэлэн бус байдал зэргээс шалтгаалан халдварт өвчин тархах эрсдэлээс хамгаалах арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотын үерийн гамшигт өртөх эрсдэлтэй бүлгийнхэний эрүүл ахуйн байдлыг сайжруулах уг төслийг Япон Улсын 2023 оны төсвийн тодотголоор (253,264,000 иен буюу 1,848,642 ам.доллар) НҮБ-ын Хүүхдийн сан хэрэгжүүлэх юм. Үүнд Улаанбаатар хотод эрүүл ахуйн байгууламж шинээр барих, үерийн ус соруулах насос нийлүүлэх, төрийн холбогдох байгууллагын албан хаагчдын чадварыг дээшлүүлэх үйл ажиллагааг голчлон хэрэгжүүлэх бөгөөд өнөөдөр үерийн ус соруулах насосыг Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өгөв.
Элчин сайд М.Игавахара “Уг төсөл нь Монгол Улсын тус салбарт хэрэгжүүлж буй арга хэмжээнд ихээхэн түлхэц, дэмжлэг болж Улаанбаатар хотын иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломжтой болохыг хүсэж байна” хэмээв.