Элчин сайд М.Игавахара Өмнөговь аймагт айлчлав

2026/10/27
1 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хамт
2 2024 онд эхэлсэн заган ойг нөхөн сэргээх төслийн өнөөгийн байдалтай танилцав
1. Элчин сайд М.Игавахара Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбаттай уулзаж санал солилцов.
   Уулзалтын эхэнд Засаг дарга Н.Энхбат Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр 2024 оноос Өмнөговь аймгийн Сэврэй суманд хэрэгжиж буй “Монгол Улсын өмнөд бүсийн заган ойг нөхөн сэргээх төсөл”-ийн явцын талаар танилцуулж, энэ удаад төслийн хоёрдугаар үе шат эхэлж байгаад талархаж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ байгаль орчныг хамгаалах, мод тарих, газар тариалан, залуучуудын хүний нөөцийг хөгжүүлэх зэрэг салбарт хамтран ажиллах боломжийн талаар байр сууриа илэрхийллээ.
   Элчин сайд М.Игавахара Монголын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих зорилгоор Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлж буй уг төслөөс эхлээд, мод тарих үйл ажиллагаа, байгаль орчны боловсролоор дамжуулан залуучуудын солилцоо амжилттай хэрэгжиж байгааг дурдаад, энэхүү төсөл нь 2027 онд тохиох дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн баярт өнгө нэмж хоёр орны хамтын ажиллагааны гэрч болно гэдэгт итгэж байгаагийн зэрэгцээ Өмнөговь аймагт цаашдын хөгжил цэцэглэлтийн хүсэж буйгаа илэрхийллээ.
 
3 “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн мэргэжилтнүүдтэй уулзав
4 Цанхийн ил уурхайн үйл ажиллагаатай танилцав
2. Элчин сайд М.Игавахара "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн уурхайн үйл ажиллагаатай танилцав.
   Элчин сайд М.Игавахара тус компанийн олборлолт, үйлдвэрлэл, технологи хариуцсан мэргэжилтнүүдээс уурхайн бүтээн байгуулалт, олборлолтын явц болон дэд бүтцийн голлох төлөвлөгөө зэргийн талаар танилцуулга сонсож, уул уурхайн салбарын хамтын ажиллагаа, шинэ техник технологи нэвтрүүлэх боломж болон цаашдын хөгжлийн төлөвлөгөөний талаар санал солилцов.
   Мөн сайн чанарын нүүрс олборлодог Тавантолгойн ордын Цанхийн уурхайн хэсэгт ажиллаж, ил уурхайн үйл ажиллагааны явцтай танилцлаа.