Элчин сайд М.Игавахара Өмнөговь аймагт болсон мод тарих төслийн нээлтийн арга хэмжээнд оролцов
2024/10/22
Элчин сайд М.Игавахара Өмнөговь аймагт айлчилж, Сэврэй сумын нутагт хэрэгжүүлэх “Монгол Улсын өмнөд бүсийн заган ойг нөхөн сэргээх төсөл”-ийн нээлтэд оролцлоо. Уг үйл ажиллагаанд Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Н.Энхбат, Сэврэй сумын засаг дарга Б.Батсайхан болон холбогдох албан тушаалтнууд, Сэврэй сумын иргэд, сургуулийн сурагчид оролцлоо.
Элчин сайд М.Игавахара хэлсэн үгэндээ “Дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтөд дэлхий дээр амьдарч байгаа хүн бүхэн ухамсартай хандаж, энэ асуудалд хамтран ажиллах хэрэгтэй юм. Өнөөдөр Өмнөговь аймагт хэрэгжиж буй Япон, Монголын хамтын ажиллагаа эх дэлхий хийгээд энд амьдарч буй хүн бүрт үр өгөөжөө өгөөсэй хэмээн хүсэж байна” гэв.
Цөлжилтөд ихээхэн нэрвэгдэн аймгийн хэмжээнд байгаль орчноо сайжруулахаар нэгдэн ажиллаж байгаа Өмнөговь аймагт дээрх төсөл хэрэгжих болсонд Өмнөговь аймгийн төлөөлөл, Сэврэй сумын иргэд талархан хүлээн авлаа.
Нээлтийн арга хэмжээний дараа төслийг эхлүүлж нийт оролцогчид мод тарилаа.
Уг төслийг цаашид Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр Өмнөговь аймгийн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн газар болон “Ойска Монгол” ТББ-тай хамтран хэрэгжүүлэх юм.