Элчин сайд М.Игавахара Өмнөговь аймагт айлчлав
2024/10/29
Элчин сайд М.Игавахара Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ц.Дэнээдоржтой уулзаж, санал солилцов

Уулзалтын эхэнд орлогч дарга Ц.Дэнээдорж, Өмнөговь аймагт уул уурхайн бүтээн байгуулалт өрнөн, эдийн засаг хөгжихийн хэрээр байгаль орчин доройтож, цөлжилт эрчимтэй явагдаж буй болон байгаль орчноо сайжруулахаар аймгийн хэмжээнд ойжуулалтын ажлыг идэвхтэй хийж байгаа тухай танилцууллаа. Мөн энэ удаад Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр Сэврэй сумын нутаг дэвсгэрт “Монгол орны өмнөд бүсийн заган ойг нөхөн сэргээх төсөл”-ийг хэрэгжүүлэх болсныг аймгийн зүгээс талархан хүлээн авч, цаашид хамтран ажиллахаа илэрхийлэв.
Элчин сайд М.Игавахара, дээрх төсөл нь 2022 онд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн үеэр баталсан ирэх 10 жилийн хоёр орны “Үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжих бөгөөд Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлж, Өмнөговь аймгийн байгаль орчныг сайжруулахад тодорхой хувь нэмэр болохыг онцолж, цаашид хоёр орны хамтын ажиллагаа Өмнөговь аймагт өргөжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Ойска агропаркийн үйл ажиллагаатай танилцав

Элчин сайд М.Игавахара “Ойска агропарк”-аар зочиллоо. Энэхүү агропаркад хүлэмжний хүнсний ногоо, жимс жимсгэнэ тарихаас гадна 50 га талбайд ойжуулалтад зориулсан тарьц, суулгац зэргийг ургуулж иржээ. Мөн энд Японд хөдөө аж ахуйн чиглэлээр сургалтад хамрагдсан залуус ажилладаг. Тус агропаркийг Өмнөговь аймаг болон “Монгол орны өмнөд бүсийн заган ойг нөхөн сэргээх төсөл”-ийн хэрэгжүүлэгч “Ойска Монгол” ТББ хамтран ажиллуулдаг байна.