Багахангай дүүрэг дэх “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр
2023/8/22
8 дугаар сарын 22-ны өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөөнд Япон Улсын Засгийн газрын 2023 оны “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Улаанбаатар хотын Багахангай дүүргийн 44 дүгээр цэцэрлэгийн засварын төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээнд Элчин сайд Х.Кобаяши болон Багахангай дүүргийн Засаг дарга А.Сүхболд нар гарын үсэг зурав.
Засаг дарга А.Сүхболд нь 2003 онд Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 160 хүүхдийн суудалтай бага сургуулийн хичээлийн байрыг шинээр барьж ашиглалтад оруулсан. Түүнээс хойш 20 жилийн дараа Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрөөр Багахангай дүүргийн 44 дүгээр цэцэрлэгийн засварын төсөл хэрэгжих болсонд туйлын баяртай байгаагаа илэрхийлэв.
Уг төслийн хүрээнд Багахангай дүүргийн 44 дүгээр цэцэрлэгийн хоёрдугаар байранд их засварын ажил хийгдэх юм. Тус байр нь он удаан жилийн ашиглалтаас үүдэн дээвэр элэгдэж хуучирч дусаал гоождог болсноос өрөөнд хөгц, мөөгөнцөр үүсэж эрүүл ахуйн шаардлага хангахгүй байдалд байгаа юм. Мөн дулааны шугам бөглөрч гэмтэл гардгаас өвлийн улиралд тасалгааны температур 10 хэм орчим буюу хүнд нөхцөлд байна. Өрөөний шал доошоо суулт өгснөөс хүүхдүүд бэртэж гэмтэх, мөн цахилгааны шугамд байнга гэмтэл гарч, утас ил холболттой байдаг нь цэцэрлэгийн 25 хүүхэд, 6 багш, ажилчдын аюулгүй байдал, эрүүл мэндэд аюул, эрсдэлийг үүсгэж байна. Энэ удаагийн төсөл хэрэгжсэнээр эдгээр асуудлууд шийдэгдэж, хүүхдүүд эрүүл, аюулгүй орчинд хүмүүжих нөхцөл боломж бүрдэх юм.
Япон Улсын Засгийн газар нь Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 33 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Монгол Улсад хэрэгжих Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 596 дахь, Багахангай дүүрэгт хэрэгжих анхны төсөл болж байна. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 45,113 ам.доллар (156,455,229 орчим төгрөг) юм.