19 дэх удаагийн Улаанбаатар олон улсын симпозиум зохион байгуулагдав
2026/9/18
Мэндчилгээ дэвшүүлж буй Элчин сайд М.Игавахара
Дурсгалын зураг
9 дүгээр сарын 5-ны өдөр, Элчин сайд М.Игавахара нь Ацүми олон улсын сангийн Сэкигүчи глобал судалгааны төв, Монгол Улсын Их Сургуулийн хамтран зохион байгуулж, тус ЭСЯ дэмжигч байгууллагаар оролцсон “Монголын эзэнт гүрэн: Олон талт өнцгөөс” сэдэвт 19 дэх удаагийн Улаанбаатар олон улсын симпозиумын нээлтийн арга хэмжээнд оролцож, мэндчилгээ дэвшүүлэв.
Элчин сайд М.Игавахара хэлсэн үгэндээ “Монголын эзэнт гүрэн байгуулагдсаны 820 жил хэмээх тэмдэглэлт ойн жил зохион байгуулагдаж буй энэхүү симпозиум нь өнөө цагийн бидэнд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх гарц, шинэ өнцгийг олж харах боломжийг олгоно хэмээн бодож байна. Хуваагдал, мөргөлдөөн үргэлжилж буй энэ цагт амьдарч буй бидэнд “Пакс Монголика” буюу Монголын их амар амгалан хэмээн нэрлэгддэг нэгэн эринийг цогцлоон байгуулсан Монголын эзэнт гүрний түүхээс суралцах зүйл олон бий” хэмээгээд энэхүү симпозиумыг өнөөг хүртэл тасралтгүй зохион байгуулж ирсэн холбогдох бүхий л хүмүүст чин сэтгэлийн хүндэтгэлээ илэрхийлэв.