18 дахь удаагийн Улаанбаатар олон улсын симпозиум зохион байгуулагдав

2025/9/4
1 Мэндчилгээ дэвшүүлж буй Элчин сайд М.Игавахара
2 Дурсгалын зураг
 9 дүгээр сарын 1-ний өдөр, Элчин сайд М.Игавахара МУИС-ийн Номын санд зохион байгуулагдсан “21-р зууны Торгоны замын судалгаа -Монголын өнцгөөс харах нь” хэмээх сэдэв бүхий 18 дахь удаагийн Улаанбаатар олон улсын симпозиумд оролцож, мэндчилгээ дэвшүүлэв. Энэхүү симпозиумыг Шёова эмэгтэйчүүдийн их сургуулийн Олон улс судлалын сургуулийн Олон улсын судлалын тэнхим, Сэкигүчи глобал судалгааны төв (SGRA), Ацүми олон улсын сан болон Монгол Улсын Их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Түүхийн тэнхим хамтран зохион байгуулж, тус ЭСЯ дэмжигч байгуууллагаар оролцсон билээ.
 Элчин сайд М.Игавахара хэлсэн үгэндээ “Монголд тулгуурласан түүхийн судалгаа хурдацтай хөгжиж, өнөөг хүртэлх онолуудыг үгүйсгэхүйц шинэ нээлтүүд ар араасаа гарч байна. Энэ удаагийн симпозиум судлаачдын хамтын ажиллагааг бэхжүүлж, дараагийн нээлтэд хөтлөх чухал ач холбогдолтой боломжийг олгоно хэмээн найдаж байна” хэмээв.