“Япон ба Монгол-Евразийн өнцгөөс харах нь” сэдэвт 15 дахь удаагийн Улаанбаатар олон улсын симпозиум зохион байгуулагдав

2022/9/7
3 Элчин сайд Х.Кобаяшигийн мэндчилгээг уншиж сонордуулж буй дэд тэргүүн Ш.Кикүма
1 Симпозиумын үеэр
 9 дүгээр сарын 3-ны өдөр, тус ЭСЯ-ны дэд тэргүүн Ш.Кикүма “Ацүми” олон улсын сан-Сэкигүчи Глобал” судалгааны хүрээлэн (SGRA) Шёова эмэгтэйчүүдийн их сургуулийн Олон улсын соёлын хүрээлэн, МУИС-ийн Ази судлалын тэнхимээс МУИС-ийн Номын сангийн байранд хамтран зохион байгуулсан “Япон ба Монгол-Евразийн өнцгөөс харах нь” сэдэвт 15 дахь удаагийн Улаанбаатар олон улсын симпозиумд оролцов.
   Элчин сайд Х.Кобаяшигийн мэндчилгээг дэд тэргүүн Ш.Кикүма уншиж сонордуулав. Тэрбээр “Өнөөг хүртэл хоёр орны олон гайхалтай эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний салбар дахь харилцаа үргэлжилж бөгөөд үр бүтээл олныг үлдээсэнд дахин талархал илэрхийлье. Цаашид залуу судлаач Та бүхэн ахмад үеийнхэний гаргасан эрдэм шинжилгээний ололт амжилтыг ахиулан улам бүр арвижуулна хэмээн найдаж байна” хэмээв.
   Энэ жилийн симпозиум нь Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн арга хэмжээний нэг бөгөөд 2 өдрийн турш хэл шинжлэл, түүх, археологи гэх мэт сэдвээр 20 гаруй илтгэл тавигдсан юм.
2 Симпозиумын үеэр